ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХАД ШИНЭЧЛЭЛТ ЧУХАЛ
Оролцогчдын зүгээс дүрвэгсдийг хамгаалах асуудалд улс орон бүр эв санаагаа нэгтгэж, хүчээ нэгтгэн ажиллах шаардлага байгааг онцоллоо.
“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өчирдөр “Шангрила” зочид буудалд Сайд нарын хуралдаанаар үргэлжиллээ. Хурлыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн хатагтай Мами Мизутори нар удирдан явуулсан. Энэхүү хуралдаанаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн зорилтуудын хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, 2016-2018 оны бүсийн төлөвлөгөөний хүрээнд үндэсний болон бүсийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилтын талаар туршлага солилцож, санал бодлоо солилцлоо. Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Гамшгийн аюул, түүний учруулж буй хор хөнөөл нь дэлхий дахины хөгжлийн өсөлтийг сааруулж байгаа гол хүчин зүйл болж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн нь бүс нутгийн хамтын ажиллагаа, улс орнуудын дэмжлэгээс шууд шалтгаалдаг. Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Азийн салбар бүс нутаг нь дэлхийн гамшигт хамгийн өртөмтгий бүс нутагт хамаарна. Дэлхий дээр болж байгаа бүх үзэгдлүүд өөр хоорондоо нягт хамааралтай бөгөөд үүний нэг нь дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдсэн гамшгийн эрсдэлүүд юм. Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг бид дэвшүүлж “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа, хэлэлцээ” олон улсын 4, 5-р бага хурлаар хэлэлцүүллээ. Энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахыг та бүхнээс хүсэж байна” хэмээн Сайд нарын хуралдаанд оролцогчдод уриаллаа. Тус хуралд гамшгийн удирдлагын эрхэлсэн сайд нар, гишүүн улс орны бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай бусад байгууллагын ахлах түвшний төлөөлөгчид оролцож байгаа юм. Сайд нарын хуралдаанаас гаргасан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн ард иргэдийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээрх санал санаачилгуудыг Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгах юм.
Үзсэн: 1355
Tweet