Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэврүүлэг 2018-09-05
mongolia

Шинэ мэдээ

Дээлтэй Монгол наадам энэ сарын 10-ны өдөр болно


Densmaa 2018-07-04 11:07

http://vom.mn/uploads/images/noimage.png

Энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид ирж оролцоно.

   Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

   12 дахь жилдээ болох гэж буй “Дээлтэй Монгол” наадмын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны парад, урлагийн тоглолт, шилдэг оролцогчдын шалгаруулалт, Монгол зан заншлыг харуулсан хотхон, үндэсний дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна. Энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид ирэхээс гадна нийслэлийн дүүргүүд  өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхонуудыг ажиллуулах юм.

Үзсэн: 278

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна