Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” СОЁЛЫН НААДМААР НҮҮДЭЛЧДИЙН ӨВИЙГ ТАНИУЛНА


Densmaa 2018-07-03 06:07

“Монголын нэг өдөр” соёлын наадам Хүй долоон худагийн Монгол наадам цогцолборт болно.

  Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын наадам энэ сарын 11,12-нд Хүй долоон худагийн Монгол наадам цогцолборт болно.

    Энэ удаагийн соёлын наадмыг СУИС, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулах бөгөөд Рио Тинто компани ивээн тэтгэж, Монгол наадам цогцолбор дэмжин шинэлэг агуулга, сонирхолтой хөтөлбөрөөр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхээр ажиллаж байна.

   Соёлын наадам нь 2008 онд анх зохион байгуулагдсанаас хойш Монголчуудын хүсэн хүлээсэн арга хэмжээ болоод байгаа юм. Наадамчин олон, гадаадын зочид гийчид энэ үеэр хурдан морины уралдаан сонирхохын зэрэгцээ соёлын наадмаар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой юм.

Үзсэн: 1286

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна