Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ДОРНОГОВЬ АЙМАГТ ЦАХИУРЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО


Densmaa 2018-07-03 05:07

Жилд 3600-4800 тонн цахиур боловсруулах хүчин чадалтай.

   Японы Мегатех корпорацын Монгол дахь салбар Дорноговь аймгийн Сайхандулаан суманд Цахиур олборлох, баяжуулах үйлдвэрээ нээлээ. Эхний үед сардаа 200-400 тонн цахиур чулуу боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр Сайхандулаан суманд болон Сайншандад хоёр шатлалтай үйлдвэр барьж босгосноор их ажлын гараагаа эхэлж байгаа юм. Мегатех порпорацын ерөнхийлөгч Нагао Шигэрү “Манай компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон дахь металлургын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэн авч байгаа бөгөөд бусад компани, үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийлүүлнэ. Цаашид боловсруулсан түүхий эдээ Солонгос, Хятадын зах зээлд ч нийлүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэхүү үйлдвэрийг нээснээр Япон стандарт, текнологийг Монгол улсад оруулж ирэх бөгөөд татварын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалыг дотоодын зах зээлээс худалдан авч орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд томоохон дэмжлэг болно” гэсэн юм. Тус үйлдвэр цахиураа төмөр замын тээвэр ашиглаж ОХУ-аар дамжуулан европын улсууд болон япон улс руу тээвэрлэх бөгөөд жилд 3600-4800 тонн цахиур боловсруулах хүчин чадалтай юм.

 

Үзсэн: 1571

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна