“Оюутан цэрэг-2018” сургалтын нээлт боллоо
“Оюутан цэрэг-2018” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон их сургуулийн захирлууд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаа боллоо.
“Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.
“Оюутан цэрэг-2018” цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон их сургуулийн захирлууд оролцлоо.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оюутан цэргүүдэд баяр хүргээд энэхүү сургалт оюутан залууст өгөөжтэй, үр дүнтэй, цэргийн албаны шинэ хэлбэр болон хөгжиж байгаа тул бид цаашид бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэлээ.
Үзсэн: 1610
Tweet