“МОНГОЛ ОЮУНЫГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ГАДААДАД ТӨГСӨГЧДИЙН НЭГДСЭН АНХДУГААР ЧУУЛГАН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад, дотоод худалдаа, эдийн засаг, хүний нөөц, маркетинг, брендинг, мэдээллийн технологийн чиглэлээр 90 орчим нээлттэй ажлын байр зарласан байна.
"Монгол оюуныг Монголын төлөө” гадаадад төгсөгчдийн нэгдсэн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад дэлхийн өнцөг бүрт суралцаж, дээд боловсрол эзэмшсэн, олон талт туршлага хуримтлуулсан залуучууд эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, бололцоог хамтдаа эрэлхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт”-д Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, гадаад, дотоод худалдаа, эдийн засаг, хүний нөөц, маркетинг, брендинг, мэдээллийн технологийн чиглэлээр 90 орчим нээлттэй ажлын байр зарласан байна.
Үзсэн: 1325
Tweet