Монгол банк эко алтны үйл ажиллагааг дэмжин ажиллана
Монгол Улсын валютын санг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос Эко алтыг экспортлох ажлыг эхлүүлж байна.
Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн санд аа” аяны хүрээнд 2018 оноос Эко алтыг экспортлох ажлыг эхлүүлж байна. Эко алт гэдэг нь бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алт нь химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулсан гэдгээ гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулж үнэлгээ авахыг хэлнэ. Энэхүү үнэлгээг авсан тохиолдолд олборлосон 1кг алт тутамд 4,000-6,000 ам.долларын урамшууллыг олгодог.
Манай улсын хувьд улсдаа төдийгүй Азид анх удаа 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Хувиараа Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих Холбоо (ХАМОДХ) ТББ нь Шударга Олборлолтын экологийн цэвэр алт үйлдвэрлэгч ангилалд гэрчилгээ авсан юм. Шудрага олборлолтын стандартыг хэрэгжүүлснээр бичил уурхайчид хариуцлагатай уурхайн олборлолт эрхлэх мэдлэг мэдээллээр хангагдах төдийгүй тогтмол ажлын байраар хангагдах улмаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.
Үзсэн: 1536
Tweet