Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Манайд геологийн салбар харьцангуй олон жил хөгжсөн тул геопарк байгуулах боломжтой


Densmaa 2018-06-27 03:06

Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн дэлхийн геопаркуудын сүлжээнд нийт 38 орны 140 газрыг бүртгэжээ.

   “ЮНЕСКО-гийн геологийн шинжлэх ухаан ба геопаркууд” олон улсын хөтөлбөрийг Монголд анх удаа танилцуулах уулзалт боллоо. Уулзалтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд” олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.  

   Тус хөтөлбөр геологийн ач холбогдол бүхий газруудыг олон улсын түвшинд дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-гийн дэлхийн геопаркуудын сүлжээнд нийт 38 орны 140 газрыг бүртгэжээ. Хөтөлбөрийн хүрээнд Геопаркуудын олон улсын хөтөлбөрийн туршлага, Геопарк байгуулахад шаардлагатай алхмууд, шалгуур үзүүлэлтүүд, Монгол Улсын геологийн салбарын бодлого зэрэг сэдвүүдийг хэлэлцэж байна.

Үзсэн: 1256

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна