Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

ХӨВСГӨЛ НУУРААР АЯЛАХАД МӨРДӨХ ЖУРМЫГ БАТАЛЖЭЭ


Densmaa 2018-06-25 03:06

Хог хаягдлаа ангилж зориулалтын уут, саванд цуглуулан тусгай хамгаалалтын газар нутгийн нэвтрэх цэг дээр хаях, нуур, гол мөрний усанд машин, эд зүйлсээ угаахыг хоригложээ.

   Аялал зугаалгын улирал эхэлсэн тул Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аялагчдын Хөвсгөл нуураар аялахад дагаж мөрдөх дүрмийг баталжээ. Тухайлбал аялагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, ховор ан, амьтан агнахгүй байх. Түүнчлэн шувуу, амьтныг үргээхгүй, газар хөндөж , ухах, мод огтлох тайрах, зөвшөөрөлгүй ил гал гаргахгүй байхаас гадна  гол ус, нуурын орчмыг бохирдуулахгүй байхыг анхааруулсан байна. Мөн хог хаягдлаа ангилж зориулалтын уут, саванд цуглуулан тусгай хамгаалалтын газар нутгийн нэвтрэх цэг болон  тухайн буудалласан газрын хогийн цэгт хаяхыг сануулжээ. Түүнчлэн тогтоосон зам, тэмдэглэгээ, маршрутын дагуу аялах, нуур, гол мөрний усанд машин, эд зүйлсээ угаахыг хоригложээ. Нуурын усанд зөвхөн зөвшөөрөгдсөн газар, зориулалтын хувцастай сэлэх бөгөөд журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр дүрмэндээ тусгасан байна.

Үзсэн: 1248

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна