Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шадар сайд БНЭУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав


Densmaa 2018-06-25 03:06

“Эрхэм Ражнат Сингх сайд та Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан нь олон мянган жил үргэлжилж буй Монгол, Энэтхэгийн түүхэнд мартагдашгүй хуудас болж үлдлээ.

   Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин манай оронд албан ёсны айлчлал хийж буй Бүгд найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингхийг  өнгөрсөн бямба гарагт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд эрхэмсэг зочин Ражнат Сингх соёл түүхийн нэн эртний уламжлалт харилцаатай Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж буйдаа баяртай байна. БНЭУ стратегийн түнш Монгол Улстай батлан хамгаалах, хил хамгаалах зэрэг салбарт сайн харилцаа өрнүүлж, цаашид улам эрчимтэй хамтран ажиллана гэдэгт бат итгэлтэй байдгаа илэрхийлэжээ.

   Түүнчлэн одоогоос хоёр жилийн өмнө БНЭУ-ын Шинэ Дели хотноо амжилттай болсон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын буухиаг Монгол Улс үргэлжлүүлэн Улаанбаатар хотноо энэ оны долдугаар сарын 3-6-нд зохион явуулах гэж буйд баяр хүргэсэн байна. Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа энэ удаагийн Азийн сайд нарын бага хуралд дэлхийн 45 орны 3200 орчим төлөөлөгч оролцохоо илэрхийлснийг Шадар сайд Ө.Энхтүвшин дуулгалаа. Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрхэм Ражнат Сингх сайд та Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан нь олон мянган жил үргэлжилж байгаа Монгол, Энэтхэгийн түүхэнд мартагдашгүй хуудас болж үлдлээ. Энэ үйлдвэр ойрын хугацаанд байгуулагдан, нефтийн дотоодын хэрэгцээг хангаж эхэлбэл хоёр улсын орчин цагийн харилцааны бэлгэдэл болон хөгжинө гэжээ.

Үзсэн: 1249

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна