Элчин сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Хоёр жил тутам болдог энэхүү чуулга уулзалтад 5000 гаруй төлөөлөгч 50 гаруй арга хэмжээнд оролцох төлөвтэй байна.
Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукхиса Китуитэй уулзаж, хамтын ажиллагаа болон 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Женев хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын талаар санал солилцов.
Уулзалтаар НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас манай улсыг далайд гарцгүй, түүхий эдээс хамааралтай хөгжиж байгаа орны хувьд дэмжин хамтран ажиллаж ирсэн тухай болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Ялангуяа, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг цаашид дэмжих, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэхэд хөндлөнгийн шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, зарим тодорхой салбарыг бүсийн болон дэлхийн өртгийн сулжээнд нэгтгэхэд хамтран ажиллах зэргийн талаар ярилцав. Түүнчлэн, Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болохтой холбогдуулж, Монгол Улсын оролцооны талаар санал солилцов. Хоёр жил тутам болдог энэхүү чуулга уулзалтад 5000 гаруй төлөөлөгч 50 гаруй арга хэмжээнд оролцох төлөвтэй байна.
Үзсэн: 1398
Tweet