ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН САНАЛЫГ БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮРЭН ДЭМЖЛЭЭ
Токиогийн 2020 оны олимпт бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах зэрэг олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байгааг онцлов.
Монгол Улс олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жил тохиож байна.
Олимпийн наадмыг ирээдүй хойчдоо сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Үзсэн: 1700
Tweet