Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” ДУУНЫ УРАЛДААНЫ ШИЛДГЭЭР ДУУЧИН Б.ЭРДЭНЭСУВД ШАЛГАРЛАА


Densmaa 2018-06-19 04:06

Их ноён хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулснаар 1ООО дарь эхийг уншсантай адил хэмээн сүсэглэн биширдэг.

   Их Соён Гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтаж “Үлэмжийн чанарыг хэн сайн дуулах вэ” улсын анхдугаар наадмыг зургадугаар сарын 15-17-нд Сайншанд хотод зохион байгууллаа.

  Наадамд 21 аймгаас ирсэн мэргэжлийн 23 дуучин оролцсоноос тэргүүн байрт Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дуучин Б.Эрдэнэсувд, дэд байрт байрт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Г.Алтанцэцэг, гутгаар байрт Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дуучин Б.Ууганбаяр нар шалгарав. Их ноён хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулснаар 1ООО дарь эхийг уншсантай адил хэмээн сүсэглэн биширдэг бөгөөд Сайншандчууд нэгэн үдэш “Үлэмжийн чанар”-ыг мэргэжлийн дуучид хэрхэн өөрсдийн өнгө аясаар дуулахыг үзэж сонирхлоо.

Үзсэн: 1138

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна