Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

“ГАЗАР БОЛ БАЯЛАГ, ГАЗРАА ХАМГААЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ”


Densmaa 2018-06-18 07:06

ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДРИЙГ “ГАЗАР БОЛ БАЯЛАГ, ГАЗРАА ХАМГААЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Жил бүрийн 6-р сарын 17-ны өдрийг Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр хэмээн НҮБ-аас тодорхойлсон байдаг билээ. Энэ жил Дэлхийн цөлжилтийн өдрийг тохиолдуулан “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриатайгаар “Газрын доройтлыг тэглэх технологи, арга барил ба хөрөнгө оруулалт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Дэлхийн уур амьсгалын дулаарал, өөрчлөлтөөс улбаалан байгалийн гамшигт үзэгдэл болох, бэлчээрийн талхагдал, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтийн эрчимжилт ихсэж байгааг эрдэмтэн, судлаачид нотолсон. Тиймээс газрын доройтлыг тэглэх зорилтоор хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн бүрдүүлэх, үндэсний хэмжээнд газрын баялагт түшиглэсэн аж ахуй эрхлэх байгууллагуудад учрах бэрхшээл болон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцлээ.

Үзсэн: 1347

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна