Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

БЭЭЖИН ДЭХ АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Densmaa 2018-06-18 07:06

Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрөгч онд тохиосон.

   Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д. Түвшинтөр Бээжин дэх Австрали Улсын элчин сайдын яамны Консул Пенелопе Робинсон, Бээжин дэх Австрали Улсын элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга Нове Когинс, Улаанбаатар дахь Австрали Улсын ЭСЯ-ны Консулын ажилтан Д. Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Гадаадын иргэн, харьяатын газрын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулж, 2 орны визийн асуудал болоод цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Сүүлийн жилүүдэд Монгол, Австрали Улсын хооронд эдийн засаг, уул уурхай, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжиж, мөн харилцан зорчих, оршин суух иргэдийн тоо нэмэгдэж байгааг хоёр тал уулзалтын үеэр тодотгож байсан юм. Дашрамд мэдээлэхэд, Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой өнгөрөгч онд тохиосон.

Үзсэн: 1234

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна