Зүүн хойд Азийн хотуудын дарга нар ирэх даваа гаригт чуулна
Форумд нийт зургаан улсын 16 хотын дарга, удирдлагууд оролцоно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд болно. Энэ жилийн форумаар хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дэлхийн өндөр хөгжилтэй хотууд хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гаргах юм. Форумаас гарах шийдвэрийг төрийн болоод төрийн бус байгууллагууд, нийслэлийн иргэд хамтран хэрэгжүүлж, амжилттай зохион байгуулах үүрэг бидний өмнө хүлээгдэж байна.
Үзсэн: 1143
Tweet