“Алтан донор”-ууд 2250 хүний амь нас аварчээ
“Бусдын төлөө амьдрал бэлэглэе”
Цусны донорын Дэлхийн өдрийг Сүхбаатрын талбайд тэмдэглэлээ. Энэ өдрийг манай улс “Бусдын төлөө амьдрал бэлэглэе” уриан дор 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Тус арга хэмжээгээр олон удаа цусаа бэлэглэсэн доноруудад талархал илэрхийлж, олон нийтэд алдаршуулан, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготойгоор тэмдэглэж буй юм. Энэ үеэр алт, мөнгө, хүрэл доноруудыг алдаршууллав. Мөн урлаг соёлын дуучид хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлж ая дуугаа өргөлөө. Өнөөдрийн байлдаар улсын хэмжээнд Алтан донор тав байна. Тэд 150-аас дээш удаа цусаа өгч, хүний амь нас аварчээ. Мөнгөн донор 20 бий бөгөөд тэд 100-150 удаа цусаа өгчээ. Тэгвэл 70-100 удаа цусаа өгсөн Хүрэл донор 63 байна.
Үзсэн: 1205
Tweet