Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

АКАДЕМИЧ Д.ТӨМӨРТОГОО ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ТУУЗ БҮХИЙ АЛТАН ТУЯА” ОДОН ХҮРТЭВ


Densmaa 2018-06-15 03:06

Япон улсын Засгийн газрын "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонг өмнө нь гадаадын 49 иргэн хүртжээ.

   Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртлээ.

Энэхүү одонг түүний монгол судлалаар дамжуулан хоёр орны эрдэм шинжилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгов. Уг одонгийн үнэмлэхийг батламжлан Японы Эзэн хааны ордноо буй төрийн тамгыг дарсан байдаг аж.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Төмөртогтоо нь Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч, зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр 1962 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөнөөс хойш сургалт, судалгааны байгууллагад сурган хүмүүжүүлэх, судлан туурвих, удирдан зохион байгуулах ажлыг тасралтгүй 50 гаруй жил үр дүнтэй хийжээ. Дашрамд дурдахад, Япон улсын Засгийн газрын "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонг гадаадын 49 иргэн хүртэж байжээ.

Үзсэн: 1643

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна