МОНГОЛ, ХЯТАДЫН КОНСУЛЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БЭЭЖИН ХОТОД БОЛОВ
Монгол Улс – БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт анх 1994 онд болж байсан бөгөөд 20 дахь удаагийн уулзалтыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.
Монгол Улс-БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Консулын 19 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо боллоо.
Консулын харилцааг цаашид дунд болон зорилтот урт хугацаанд хөгжүүлэх, иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа хулгай, цахим залилангийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар тус тус ярилцаж, Шанхай, Манжуур хотуудад Монгол Улсын консулын төлөөлөл байгуулахаар санал солилцов.
Зөвлөлдөх уулзалт нь Монгол Улс, БНХАУ-ын тэргүүн нарын уулзалтын дараа зохион байгуулагдаж буй хоёр талын анхны уулзалт гэдгийг онцлон тэмдэглэж, харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох консулын харилцааг Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан шинэ шатанд гаргахаар тохиролцов.
Үзсэн: 1478
Tweet