Олон улсын цэргийн сургуулилтад 26 орны 1400 албан хаагч оролцож байна
Өнгөрсөн хугацаанд нийт дэлхийн таван тивийн, 52 орны, 13000 гаруй цэргийн албан хаагч оролцсон байна.
Монгол улс болон АНУ 2003 онд “Хааны эрэлд” буюу “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хоёр улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний хооронд анх зохион байгуулж байсан. 2006 оноос эхлэн олон улсын сургууль болон өргөжиж, энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд таван тивийн, 52 орны, 13000 гаруй цэргийн албан хаагч оролцсон бол өнөөдөр нээлтээ хийж буй энэ жилийн “Хааны эрэлд 2018” энхийг сахиулах олон улсын сургуульд 26 улсын цэргийн 1400 албан хаагч хамрагдаж байгаа юм. Эдгээр 26 улсад АНУ, Австрали, Балба, Бангладеш, Беларусь, Хятад, Өмнөд Солонгос, Турк, Энэтхэг, Бутан, Их Британи, Индонез, Итали, Казахстан, Шинэ Зеланд, Япон зэрэг улс багтаж байна. Энэ жилийн Бутан болон Катар улсын цэргийн албан хаагчид анх удаа оролцож байгаагаараа онцлогтой юм.
Үзсэн: 1048
Tweet