Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ


Densmaa 2018-06-14 05:06

МҮОНРТ "ФИФА-2018" ДАШТ-ийг 6-р сарын 14-нөөс 7-р сарын 15-ныг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport”, Монголын радиогийн 1, 2-р сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.

Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ний гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах  “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.

ТЭДЭНД ТАВЬСАН АСУУЛТУУД:

1.    Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2.    Аль улсын багийг дэмждэг вэ?
3.    Таны дуртай хөлбөмбөгчин...
4.    Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5.    Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?

ГАНДОРЖИЙН ЗОЛ-ЭРДЭНЭ

Эдийн засагч.

2009-2012 онд Английн Премьер лигийг “Боловсрол” ТВ-ээр тайлбарлаж, тайлбарлагчийн гараагаа эхэлсэн. Түүний дараа Италийн Сери А лигийг “Спортбокс” сувагт хоёр улирал, 2014 онд ЕТВ-д Өмнөд Африкт болсон ДАШТ, 2015 онд МҮОНТ-д Английн Премьер лигийг нэг улирал, 2016 онд Европын АШТ-ийг тус тус тайлбарласан.

  1. - Анх 2002 онд Өмнөд Солонгос, Японы хамтран зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзээд энэ спортод татагдсан гэж болно. Тухайн үед зуслангийн найзуудтайгаа тоглохдоо Роналдо болно гэж булаацалддаг байлаа. Ер нь тэр үеийн хөлбөмбөг сонирхдог хүүхдүүд хэн нь Роналдо, Ривалдо, Роналдиньо болохоо шийдэж байгаад л тоглодог байсан юм.
  2. -Шигшээ багаас Монгол, Бразилийн багийг дэмждэг. Харин клубээс бол “АС Милан”-ыг дэмждэг.
  3. - Бразилийн шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Какаг дэмждэг. Түүний хөлбөмбөгийн ур чадвараас гадна талбай дээр биеэ авч яваа байдал, өрсөлдөгчөө хүндэтгэдэг гээд олон зан чанараас нь үлгэр дуурайл авдаг.
  4. - Хөлбөмбөгийн тайлбарлагч хийхээсээ өмнө “Мазаалай” клубын хамтаар Монголын Залуучуудын АШТ-д мөнгөн медаль авч багахан ч гэсэн мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьж байлаа. Түүний дараа хөлбөмбөгийн тайлбар хийхдээ илүү анализ, систем талаас нь харах болсон. Миний хувьд одоо тайлбарлахдаа, чамин тансаг үг хэрэглэхээсээ илүүтэй үзэгчдэд хөлбөмбөгийн нарийн мэдрэмж өгөхийг хичээнэ.
  5. -Дэмждэгийн хувьд ч тэр, тайлбарлагч хүний хувьд ч тэр, Бразилийн шигшээ багийг түрүүлэх багаар нэрлэж байна даа.

Үзсэн: 1851

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Tһanks to my father who told me concerning tһіs weblog, this weblog іs genuinely amazing. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.сom