Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“ЗАХЧИН ДУУ ХУУР"-ЫН НААДАМ БОЛЛОО


Densmaa 2018-06-13 07:06

Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастнууд оролцлоо.

   Захчин угсаатан зүйн зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс “Захчин дуу хуур”-ын наадмыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

  УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Захчин түмний урлаг соёлын наадмыг зохион байгуулж баруун монголчуудын бие биелгээ, урт богинын дуу, ерөөл магтаал зэрэг сайхан уламжлалыг хадгалж, өв соёлыг үр хойчдоо үлдээхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна”  гэв. Наадамд Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастан оролцож байна. Тус наадмыг Захчин ардын уртын дуу, захчин ардын богино, шог хошин магтаар дуу, Ихлийн татлага, Захчин биелгээ, Захчин ардын ерөөл магтаал, Захчин аман яриа, Захчин эрэгтэй, эмэгтэй хувцас хэрэглэлтэй хос гэсэн 7 төрлөөр явуулж байгаа юм.

   Дашрамд, баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь 13 угсаатны бүлэгтэй. Тус аймгийн нийт хүн амын 30 орчим хувийг захчин эзэлж байгаа бөгөөд Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч сумдад захчин түмэн аж төрөн амьдарч байна.

Үзсэн: 1613

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна