Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ч.Хүрэлбаатар: Хог хаягдал боловсруулах үйлдвэр барих төсөлд 14.2 сая евро зарцуулна


Densmaa 2018-06-13 07:06

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттай үйлдюэр 2019 онд ашиглалтанд орно.

   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Улаанбаатар хотод хатуу хог хаягдлын боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх болсон. Уг үйлдвэр нь барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттай. 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа" гэв. Уг төсөлд нийт 14.2 сая евро зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцсэн байна.

   Энэ тухай тэрбээр "Засгийн газрын санхүүгийн тайланг түүхэндээ анх удаа зөрчилгүй гэж дүгнэсэн. Энэ нь Монгол Улсын төсвийн сахилга бат сайжирч байгаагийн илрэл. Төсвийн санхүүгийн сахилга бат алдагдсаны улмаас Монгол Улс өрөнд орж, нийгэмд шударга бус байдал бий болж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2018 онд дахин зөрчилгүй ажиллаж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болно” гэлээ.

Үзсэн: 1287

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна