Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Н.Цэрэнбат: Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталлаа


Densmaa 2018-06-13 07:06

2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдана.

   Засгийн газрын Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл болон хил дамнасан бүсийг баталжээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Энэхүү бүсийг баталснаар аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг урт, богино хугацаагаар тооцох, тухайн бүс нутагт тогтвортой хөгжлийг бий болгох боломж бий болох юм. Мөн тухайн бүс нутагт ажлын байр нэмэгдэхээс гадна энэ салбараас олох орлого Монгол Улсын эдийн засгийн тулгуур болох зорилтод хүрнэ хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах суурь тавигдах юм. Энэ бүхний хүчинд Монгол Улс Зүүн Азийн аялал жуулчлалын томоохон бүс болох, хувийн болон, хөрөнгө оруулалт баталгаажина. Эхний ээлжинд Өмнөговь, Хөвсгөл, Хархорин болон Ховд, Увс аймагт олон улсын нисэх онгоцны буудал байгуулахаар төлөвлөж байна” хэмээв.

 

Үзсэн: 1408

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна