Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцье”


Densmaa 2018-06-11 04:06

Бидний хэрэглэж буй хуванцар савалгааны 1/3 орчим нь хог хаягдал боловсруулах системээр дамжилгүйгээр байгаль орчныг бохирдуулдаг байна.

  Дэлхийн байгаль хамгаалах өдрийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санаачилгаар байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын нэг болох “Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцье” уриан дор тэмдэглэлээ.

   Өнөөдөр бидний хэрэглэж буй хуванцар савалгааны 1/3 орчим нь хог хаягдал боловсруулах системээр дамжилгүйгээр байгаль орчныг бохирдуулдаг аж. Ийм бохирдол нь ялангуяа далай тэнгисийг их хэмжээгээр хамарч байна. Иймээс сүүлийн жилүүдэд бодлого боловсруулагчид, хувийн болон байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулах нь эрс нэмэгдсэн билээ.

   "Хуванцрын хэрэглээг зогсооё – Энэ бол бид бүхний байгаль хамгаалалд оруулж чадах хувь нэмэр" юм аа гэж БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу онцолсон юм. Энэ тухай тэрээр "Дэлхийн байгаль хамгаалах өдрийг “Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцье” уриан дор тэмдэглэж байна Энэ хүрээнд Бүгд найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яам мод тарих аянд нэгдэж байгаа юм. Үйл ажиллагаанд элчин сайдын яамны ажилтнууд болон гэр бүлийн гишүүд оролцож байгаагаараа онцлогтой. Бид хашаандаа нохойн хошуу, агч, хайлаас зэрэг 5 зүйлийн 20 гаруй модыг элчин сайдын яамандаа болон хүрээлэн буй орчиндоо тарилаа".

 

Үзсэн: 1528

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна