МУИС-д “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” нээгдлээ
МУИС-д франц хэл суралцаж буй оюутнуудыг мэдээллээр хангах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.
“Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийн нээлт Улаанбаатар хотноо боллоо.
Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийг нээснээр хөгжингүй орны их, дээд сургуулийн хөтөлбөр, сургалт, судалгааны арга барил, туршлагыг нутагшуулах, бүх салбар, чиглэлүүдээр сурч, ажилладаг франц хэлт оюутан, багш, мэргэжилтнүүдийг дэмжих сайхан боломжуудыг бий болгоно.
Монгол Улсын Их Сургууль 1963 оноос франц хэлний сургалтыг эхлэн явуулж, өнөөдрийн байдлаар 500 гаруй мэргэжилтэн төгсгөж франц хэлт үндэсний хэмжээний боловсон хүчнийг бэлтгэж байна. Франц хэлээр сургалт эрхэлдэг дэлхийн 100 гаруй орны 860 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн Франц хэлтэн орнуудын их, дээд сургуулийн холбоонд манай сургууль 2013 онд элсэн орсон.
Үзсэн: 1444
Tweet