Р.ЖИГЖИД ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААНЫ “МАНДАХ НАР” ОДОН ХҮРТЭВ
“Мандах нар” одонг өмнө нь Монгол Улсын таван иргэн хүртэж байв.
Уул уурхайн сайд асан Р.Жигжид Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одон хүртлээ. Түүний Монгол, Японы найрамдалт найрсаг харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн энэхүү одонг Япон улсын Элчин сайдын өргөөнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаоко гардуулав. Р.Жигжид нь Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд, Уул уурхайн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Монгол, Япон улсын харилцааг нягтруулан хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тэрбээр Японд суралцаж төгсөгчдийн JUGAMO нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд одоо Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Үзсэн: 1248
Tweet