Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ИМПОРТЫГ ОРЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ НЭМЭГДЭЖ БАЙНА


Densmaa 2018-06-06 02:06

“Денимон” ХХК өнгөрсөн онд 150 мянга орчим бүтээгдэхүүн борлуулсан бол 2018 онд энэ үзүүлэлтээ 50 хувиар өсгөх зорилт тавьжээ.

  Дотоодын хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжиж, сүүлийн жилүүдэд үндэсний хувцас, пальто, жинсэн хувцас, спорт хувцасны үйлдвэрлэл тэлж байгааг салбарын яам мэдээлж байна. Тухайлбал, “Urban” брэнд жинсэн бүтээгдэхүүнээс гадна, хавар, зун, намар, өвлийн коллекц болон үндэсний хувцасны “Хүрээ” коллекцийг зах зээлд нийлүүлж байгаа ажээ. Мөн “Monline” компани 21 аймагт салбараа нээн ажиллуулж байгаа бөгөөд энэ онд сурагчийн, биеийн тамирын хувцас үйлдвэрлэхээр зорьжээ.

  Үүнээс гадна “Батзүү” компани "Улаанбаатар" брэндийн биеийн тамирын хувцас, богино цамц, цэцэрлэгийн хүүхдийн цагаан цамц, гэрийн шаахай зэргийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

   Гаалийн статистик үзүүлэлтийг харахад Монгол Улс жилд 30 орчим тэрбум төгрөгийн гутал импортолж байна. Харин дотоодын гутлын үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа 60 гаруй хувийг ашиглаж, жилд 500 мянган хос гутал үйлдвэрлэж байгаа аж. Тиймээс “Хос Аз”, "Хөөндий" зэрэг дотоодын гутал үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэх болжээ.

Үзсэн: 1716

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна