Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр

Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд 1500 гаруй хүүхэд оролцоно.
Цөөн хэдэн хоногийн дараа ОХУ-д “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт оролцон, 21 дэх удаагийн ДАШТ-ий нээлтэд жагсах Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар бяцхан хөлбөмбөгчидтэй хамт хүүхдийн баяр тэмдэглэлээ. Залуу төлөөлөгчид маань хөлбөмбөгийн төлөө хүсэл сонирхлоо нэгтгэсэн хүүхэд багачуудтай цагийг зугаатай өнгөрөөж, “Хөлбөмбөг нөхөрлөлийн өдөр” арга хэмжээний гол утга санааг амилуулж чадлаа.
Зургаа дугаар сарын 08-15-ны хооронд Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд 1500 гаруй хүүхэд оролцоно.
Үзсэн: 1481
Tweet