Хавдрын эсрэг үндэсний аян Увс аймгаас эхэллээ
Эмч нарын баг бүрэлдэхүүн Увс аймагт гурав дахь жилдээ ирж буй бөгөөд өнгөрсөн хоёр жилд 6000 орчим иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулж байжээ.
Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран 8 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”–ы үзлэг оношилгоо Увс аймгаас эхэллээ. Тус аяны эмч нарын баг бүрэлдэхүүн Увс аймагт гурав дахь жилдээ ирж буй бөгөөд өнгөрсөн хоёр жилд 6000 орчим иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулжээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ны эмч мэргэжилтнүүдийн баг баруун гурван аймаг болох Увс, Баян Өлгий, Ховд аймгуудад ажиллаж, ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна. Энэ жил ходоодны хорт хавдар өвчнийг онцлон ажиллах бөгөөд энэ төрлийн хавдар хамгийн өндөртэйд тооцогддог дээрх гурван аймгийг сонгожээ.
Үзсэн: 1090
Tweet