"ХОЁР АМЬ" УСК ОЛОН УЛСЫН КИНО НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Кино наадамд Монголоос гадна Орос, Франц, Беларусь, Хятад улсын уран бүтээлчид бүтээлээ толилуулсан байна.
ОХУ-ын Чита хотноо болсон "Забайкальский международный кинофестиваль" олон улсын VII кино наадамд найруулагч Б.Ганболдын "Хоёр амь" уран сайхны кино амжилттай оролцож "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртлээ.
Хүүгийнхээ амь насыг аврахын төлөө бүхнээ зориулж буй аавын дүрд тоглосон СТА С.Болд-Эрдэнэ ийнхүү олон орны шилдэг жүжигчнээс авьяас чадвараараа ялгаран шагналыг хүртсэн байна.
Тус наадамд 96 кино оролцохоор саналаа ирүүлснээс долоог нь сонгон авч өрсөлдүүлсэн байна. Кино наадамд Монголоос гадна Орос, Франц, Беларусь, Хятад улсын уран бүтээлчид бүтээлээ толилуулсан байна.
Үзсэн: 1237
Tweet