СОНГОДОГ БҮЖГИЙН ОЛОН УЛСЫН УРАЛДААНД 7 ОРНЫ 80 ГАРУЙ БҮЖИГЧИН УР ЧАДВАРАА СОРИНО
элхийн 7 орны шилдэг бүжигчид, авьяаслаг хүүхдүүд Улаанбаатар хотноо мэргэжлийн ур чадвараа сорьж байна.
Монгол Улсад сонгодог бүжгийн олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь балетын урлагаар хичээллэж буй хүүхэд багачууд, мэргэжлийн бүжигчид өөрийн ур чадварыг дүгнэх, багш, дасгалжуулагчдын ур чадварыг нэмэгдүүлэх давуу талтай. Тэмцээний нэр хүнд, чанар, оролцогчдын тоо нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлалд тодорхой хугацааны дараа нөлөөлөх боломжтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
“Монголын Балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг “Дэлхийн 7 орны 80 гаруй шилдэг бүжигчин, авьяаслаг хүүхдүүд Улаанбаатар хотноо мэргэжлийн ур чадвараа сорьж байгаа нь манай улсын бүжигчид болон сонгодог бүжгээр хичээллэгчид туршлага солилцох бүрэн боломжтой юм” гэдгийг тодотгов.
Тэмцээнийг олон улсад нэр хүндтэй Хятад, ОХУ, Япон, Солонгос, бөгөөд ерөнхий шүүгчээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамъяндагва ажиллаж байна.
Үзсэн: 1441
Tweet