Д.ЦОГТБААТАР САЙД СИНГАПУР УЛСЫН ЭЛЧИН САЙД ЙИП ВЭЙ КЯТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
7 дугаар сард Сингапурт болох АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт (АРФ)-ын сайд нарын түвшний хуралд сайд Д.Цогтбаатарыг оролцохыг урилаа.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав.
Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Элчин сайд Йип Вэй Кят хоёр улс өөр өөрсдийн хөгжлийн туршлагаа солилцохын ач холбогдлыг тэмдэглээд, Сингапураас бүс нутагтаа хэрэгжүүлж эхэлж буй “Ухаалаг хотуудын сүлжээ” болон бүс нутгийн цахим худалдааны платформ зэргийг тайлбарлав. Мөн тэрээр энэ оны 7 дугаар сард Сингапурт болох АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт (АРФ)-ын сайд нарын түвшний хуралд сайд Д.Цогтбаатарыг оролцохыг урив.
Үзсэн: 1343
Tweet