УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД БУНДЕСТАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ХБНГУ-Монгол Улсын парламентын гишүүд Герман, Монголын зэвсэгт хүчний Афганистанд хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны явц, үр дүнтэй танилцах зорилготой байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улсын Их Хурлын урилгаар манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Хоёр орны харилцаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж, түүний дотор парламент хоорондын харилцаа өргөжин бэхжиж байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга онцлоод, Парламентуудын харилцаа сайн байх нь худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжих гол суурь нөхцөл болж байдаг хэмээн тэмдэглэлээ.
Үзсэн: 1227
Tweet