ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБЫН 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус клубаас явуулсан үйл ажиллагааг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийг танилцууллаа.
Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ өдрүүдэд болж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тус клубын оруулсан хувь нэмрийг үнэлж хэлэхдээ, улс орныхоо түүх, соёлыг гадаадынханд сурталчлан таниулах, залуу дипломатуудад өөрийн туршлагаасаа хуваалцах, эмзэг бүлгийнхэнд, нэн ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагааг нь онцлон тэмдэглэв. ЭДК-ын ойн арга хэмжээний хүрээнд залуу дизайнеруудын бүтээсэн үндэсний хувцасны орчин үеийн загваруудын “Нүүдэлчдийн уран сэтгэмж” үзүүлэлт болсон бөгөөд түүнд Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудын ажилтнууд, гадаадын дипломатуудын гэргий нар болон ГХЯ-ны залуу дипломатууд загвар өмсөгчөөр оролцов.
Үзсэн: 1365
Tweet