УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА ДЭМБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ДАРРИЛ БАРРЕТТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ДЭМБ-ын 2018-2022 оны бүсийн төлөвлөгөө төслийг хэлэлцүүлэх зорилгоор иржээ.
ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн техникийн багийн ахлагч Даррил Баррет нь Монгол улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд УИХ-ын гишүүн Д.Гантулгатай уулзлаа.
Тэрээр манай улсын ЭМЯ-ны хөгжлийн бэрхшээл, сэргээн засах тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай газар дээр нь танилцаж, цаашдын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх улмаар ДЭМБ-ын 2018-2022 оны бүсийн төлөвлөгөө төслийг хэлэлцүүлэх зорилгоор иржээ. ДЭМБ-ын төлөөлөгч Даррил Барретт “Монгол улс дэлхийн жишигт нийцсэн Донорын тухай шинэ хуультай болж хуулийг ахалсан эрхэм гишүүнд ДЭМБ-ын өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.
Үзсэн: 1304
Tweet