Т.Содгэрэл: Тал нутгийн бүсгүйн дүрээр удахгүй уулзана аа
“Түмэн эх” чуулгад бүжигчин болсон цагаас хойш өнөөг хүртэл 20 гаруй жил тоглож байна.
Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, Т.Содгэрэлийн уран бүтээлийн “Хэмнэл Урлахуй” тоглолт удахгүй болох гэж байна.
“Хэмнэл Урлахуй” нь монгол үндэсний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан өвөрмөц хөг, өнгө аясаар гоцолж, урлан бүжих онцгой тоглолт байх болно. Хэмнэлд урлан бүжихүйн зохицлыг DJ хөгжмийн сэт, видео графикийн шийдлээр тодруулж өгөх давуу талтай. Хөгжмийн хэмнэлд урлан бүжиж хүмүүний зүрх сэтгэлийн чанад дахь анирыг чагнаж, мэдрэмжийг тэмтэрч, хүслийг бадраах тус тоглолт ирэх сарын хоёронд болох гэж байна.
Үзсэн: 1539
Tweet