2017 ОНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХӨНДЛӨНГИЙН БАЙГУУЛЛАГААР ҮНЭЛҮҮЛЭВ
Монголбанкны зүгээс 2018 он гарсаар бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн байна.
Монголбанкнаас 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын үр дүн, хэрэгжилтэд “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв”-өөр хөндлөнгийн судалгаа хийлгэлээ.
2017 оны туршид Монголбанк мөнгөний бодлогын хүүг нийтдээ 3 нэгж хувиар бууруулсан бөгөөд мөнгөний бодлогын төлөв нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг онцлов. Мөн 2017 онд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд барих бодлогын зорилт хангагдаж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжсон зэрэг нааштай үр дүнд хүрсэн зэргийг дурдав.
Монголбанкны зүгээс 2018 он гарсаар бодлогын хүүг дахин 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсэн. Мөнгөний бодлогын төлөв цаашид ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, зээлийн хүүгийн түвшинг бууруулах чиглэлтэй байгааг судалгааны байгууллагын зүгээс дүгнэлээ.
Үзсэн: 1326
Tweet