Непал улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцана.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат Непал Улсын Хөдөө аж ахуй, газрын удирдлага, хоршоодын асуудал хариуцсан яамны Хавсарсан нарийн бичгийн дарга ноён Шиам Прасад тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”-ийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааны талаар туршлага судлах, Монгол Улсын хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах зорилготой ирсэн байна.
Уулзалтаар хоёр улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын ололт амжилт, туршлагыг харилцан судлах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Үзсэн: 1285
Tweet