Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сингапурт Монголын долоон уран бүтээлч үзэсгэлэнгээ дэлгэлээ


Densmaa 2018-05-24 05:05

Монголын төдийгүй Азийн уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилготойгоор “TAF Gallery”-г 2018 онд Б.Аргун, Др.Ланз Чан болон Марк Ионг Пенг Фу нар үүсгэн байгуулжээ.

   Монголын 7 уран бүтээлчийн “Color up my life” уран зургийн үзэсгэлэн Сингапур хотноо “TAF Gallery”-д нээлтээ хийлээ. Азийн уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилгоор уг галерейг 2018 онд байгуулжээ. Үзэсгэлэнд Ш.Чимэддорж, М.Эрдэнэбаяр, Л.Ганболд, Ц.Нарангэрэл, С.Саранцацралт, Ц.Цэгмэд, Э.Отгонбаяр нарын Монголдоо төдийгүй олон улсад танигдсан уран бүтээлчдийн 50 гаруй уран бүтээлийг танилцуулж байгаа юм. Сингапур Улсын иргэдийн хувьд Монголын соёл, уламжлал, урлагийн талаар мэдээлэл төдийлөн элбэг биш бөгөөд ийнхүү монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулж байгаа нь соёл урлагийг сурталчлах боломжийг олгож байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд ЭСЯ-ны урилгаар Сингапур Улс дахь бусад улсын Элчин сайдын яамдын төлөөлөл, Сингапурын уран зураг сонирхогчид оролцов. Үзэсгэлэн ирэх сарын 15-ны өдөр хүртэл олон нийтийн хүртээл болох юм.

Үзсэн: 1341

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна