Монгол эрдэмтдийн оюуны өмчийг японы зах зээлд гаргахаар ажиллаж байна
Японы зах зээлд 13 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрэх боломжтой.
Олон улсын найрамдлын зөвлөлийн Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито, Японы тэргүүлэгч компанийн үүсгэн байгуулагч, захирал зэрэг төлөөлөгчид Шинжлэх ухаан технологийн санд зочиллоо. Япон Улсад Монголын эрдэмтэн судлаачдын хэрэгжүүлсэн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, гадаад зах зээлд гаргах гарц, боломжийг судлахад хамтран ажиллах, түншлэл тогтоох нь энэ уулзалтын зорилго юм. Уулзалтаар шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Японы санхүүжилттэй тэтгэлэгт эрдэмтдээ хамруулах, шинжлэх ухаан, боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагаанаас гадна Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, оюуны үнэт бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологи дамжуулах, гадаад борлуулалтын суваг нээх талаар ярилцжээ. Уулзалтын үеэр Японы төлөөлөгчдөд Эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн танхимыг танилцуулсан байна. Үзэсгэлэнд тавьсан эко бүтээгдэхүүнээс Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг онцлон, бүтээгдэхүүний дээжсийг Япон руу авч яван, танилцуулахаар болсон байна. Ноён Такуо Кидокоро Монгол-Японы хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг. Түүний санаачилсан “1000 инженер”, “Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа” төсөл одоог хүртэл үргэлжилж байгаа юм.
Үзсэн: 1410
Tweet
JuliaTymn
08 Aug 2021 01:32:08
Для получения чистого, без желтизны, тона на светлых волосах используются шампуни для блондинок https://maketoup.ru/category/sredstva-dlya-uhoda-za-volosami/label-dlya-blondinok-and-shampuni/, в их состав входит фиолетовый пигмент.