Ж.БЯМБАСҮРЭН ЛХОЦЕ ХАЙРХАНЫ ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ
уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверест, Лхоце оргилд зургаан өдрийн зайтай гарж чадлаа.
Уулын спортын мастер Жагдалын Бямбасүрэн тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн ноён оргил Эверестийн оргилд гарсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр Түвд, Хятадын хилийн заагт орших дэлхийн дөрөв дэх өндөр уул Лхоце хайрханы оргилыг эзэлсэн байна.
Монголын уулчдаас 2013 онд ОУХМ Л.Баярсайхан найм хоногийн зайтай дэлхийн 14 дэх оргил Шишапангма, зургаа дахь оргил Чи Оюу-д дараалан авирч уулын спортын түүхэнд нэгэн амжилтын эхлэлийг тавьж байсан бол энэхүү амжилтыг “Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверест, Лхоце оргилд зургаан өдрийн зайтай гарснаар ахиулж чадлаа.
Үзсэн: 1549
Tweet