Монгол сийлбэрчид Олон улсын модон баримлын уралдаанд тэргүүлжээ
ОХУ-ын Эрхүү мужийн засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэн дэмжих зорилгоор найман жилийн турш зохион байгуулж байна.
ОХУ-д жил бүр болдог модон баримлын “Лукоморье на Байкале” уралдаанд манай сийлбэрчид тэргүүлж, бахархам амжилт үзүүлжээ. Тодруулбал Монгол Улсаа төлөөлөн оролцсон Д.Цэрэнбат, Б.Базарсад нарын урласан “Нөхөрлөл” сийлбэр түрүүлсэн байна. Мөн Д.Лхагвасүрэнгийн “Төрөлх үнэр” баримал хоёрдугаар байрт шалгарчээ. Модон баримлын 200 гаруй баримал, сийлбэрийг Байгал нуурын төв замаас 49 км-т байрлуулсан ажээ.
Үзсэн: 2212
Tweet