МОНГОЛ ОЮУТАН БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ 5 ДУУЧНЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА
Л.Баяржавхлан бүх шатны шалгаруулалтад Монгол ардын богино, уртын дуугаар хуран цугласан үзэгчдийг байлдан дагуулж, язгуур урлагаа сурталчилж байв.
Бээжингийн их сургуулийн шилдэг дуучин шалгаруулах тэмцээнд тус сургуульд Урлаг судлалын ухааны магистраар сурч буй оюутан Л.Баяржавхлан амжилттай оролцож шилдэг 5 дуучны нэгээр шалгарлаа.
32 дахь жилдээ болж буй тэмцээнд нийт 500 гаруй оюутан өрсөлдсөн бөгөөд тэмцээний финалын шатны шалгаруулалтын тоглолт өчигдөр болж 8000 гаруй хүн үзэж сонирхов. Монголын оюутан Л.Баяржавхлан эхний шатанд Монгол ардын дуу “Алсын газрын зэрэглээ”, хоёр дахь шатанд Монгол ардын дуу “Хун галуу”, гурав дахь шатанд “Улаанбаатарын үдэш”, Монгол ардын айзам уртын дуу “Уяхан замба тивийн нар” дуугаар оролцсон байна.
Үзсэн: 1253
Tweet