Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн хурал боллоо


Densmaa 2018-05-23 04:05

Манай улсын санаачилсан анхны олон улсын засгийн газар хоорондын байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж бүрдээд байна.

   Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн Захирагчдын зөвлөлийн анхдугаар хурал Улаанбаатар хотноо болов.

   Энэхүү түүхэн хуралд Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Парагвай, Тажикистан, Этиоп Улсын төлөөлөгчид оролцож, ОУСТ-ийн үйл ажиллагааны ерөнхий зарчим, санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргав.

   Манай улс Захирагчдын зөвлөлийн анхдугаар хуралд Гадаад харилцааны дэд сайдын түвшинд оролцож, хурлын даргаар сонгогдон ажиллав. Энэ дашрамд дурдахад, Монгол Улс ДГХБО-ын ОУСТ-ийг Улаанбаатар хотноо үүсгэн байгуулах тухай санаачлагыг 2006 онд Гавана хотноо болсон дээд түвшний уулзалтын үеэр анх гаргасан. ОУСТ-ийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажилласан бөгөөд олон талт хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон билээ.

Үзсэн: 1370

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна