Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс БНЭУ-тай 1973 онд цэргийн албан ёсны харилцаа тогтоожээ


Densmaa 2018-05-23 04:05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Хошууч генерал Харкират Сингх, Бригадын генерал Хариш Бутани, Бригадын генерал Мохит Малхотра нарын тэргүүтэй тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

  Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд БНЭУ-ын генерал, хурандаа нарыг Монгол Улстай танилцах айлчлал хийж байгаад баяр хүргэн, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлж байгааг хэлэв. Мөн Монгол Улс БНЭУ-тай 1973 онд цэргийн албан ёсны харилцаа тогтоосноос хойш харилцан айлчлал, энхийг дэмжих болон терроризмтэй тэмцэх хамтарсан сургуулилт, дадлага зохион байгуулах, мэдээллийн технологи, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж ирснийг сайшаав.

  БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн Хошууч генерал Харкират Сингх Монголын талтай “Нүүдэлчин заан” тусгай хүчний хамтарсан сургуулилтыг хийж хэвшсэн нь өндөр ач холбогдолтой талаар дурдаад Батлан хамгаалах болон Хил хамгаалах чиглэлээр харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байдгаа хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд БНЭУ-ын зүгээс хамтарсан цэргийн сургуулилтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашдын оролцоогоо хадгалах ёстой гээд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн генерал, офицеруудад ажлын амжилт хүсэв.

Үзсэн: 1191

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна