Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ


Densmaa 2018-05-23 03:05

"Хүчээ нэгтгэе" уриан дор болсон "Монголын эдийн засгийн чуулган-2018" Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.

   “Хүчээ нэгтгэе” уриатай зохион байгуулагдсан “Монголын эдийн засгийн чуулган-2018” чуулганыг хааж, Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлсэн юм. Тэрбээр “Үндэсний хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжих, санхүү болон татварын зөөлөн бодлогоор хангах зэрэг зорилтуудыг Засгийн газар тавин ажиллаж байна. Гадаад өрийн дарамт буурч, төсвийн орлого давж, гадаадын валютын нөөц нэмэгдсэн. Монголчууд бид нэгдэж, нийлж, хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг гэдгийг энэ бүгдээс харж болохоор байна гээд өнгөрсөн сард шалгаруулсан 2017 оны топ аж ахуй нэгжүүд төсвийн татварын орлогын 50 гаруй хувийг бүрдүүлж, 76 мянган хүнийг ажлын байраар хангасан байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийн бас нэг хүчин зүйл байлаа. Засгийн газар цаашид цалин нэмэх бодлого баримталж, иргэддээ хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллана” гэлээ.

Үзсэн: 1210

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна