“Улаанбаатар марафон-2018”
“Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган иргэн, Монголд амьдарч буй гадаадын 30 орны гүйгч оролцсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Улаанбаатар марафон-2018”, нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
“Улаанбаатар марафон” анхны тэмцээнээс эхлэн олон улсын шилдэг тамирчдыг урин оролцуулж ирсэн. V дахь удаагийн “Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган иргэн, Монголд амьдарч буй гадаадын 30 орны гүйгч оролцсон байна. Сүхбаатарын талбайд болсон гүйлтийн арга хэмжээний үеэр спортын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцууллаа. Тодруулбал, бодибилдингийн үзүүлбэр, цэнгээнт бүжгийн тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг олон нийтэд таниулж, спорт өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Үзсэн: 1731
Tweet