Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх шинэ үеийг эхлүүллээ
Монгол Улсын нийт бизнесийн 98 хувь нь жижиг дунд гэсэн ангилалд орж байгаа ч тэд улсын ДНБ-ний зөвхөн 25 хувийг бүрдүүлж байна.
Бизнес эрхлэгчид нь улсын хэмжээний ажил эрхлэлтийн 90 хувийг хангаж байдаг ч олон бэрхшээлтэй тулгардаг. Тэгвэл “Оюу Толгой” ХХК болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг түншүүдтэйгээ хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах хөтөлбөрт хамтран ажиллаж, тэдэнд төрөл бүрийн сургалтууд явуулахаар боллоо.
Монгол Улсын нийт бизнесийн 98 хувь жижиг дунд гэсэн ангилалд орж байгаа ч тэд улсын ДНБ-ний 25 хувийг бүрдүүлж байна. Монгол компаниудын зөвхөн 10 хувь нь банкаар л дамжуулан санхүүгийн үйлчилгээ хүртдэг аж. “Оюу толгой” ХХК нь дэвшилтэт түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан түншүүдтэйгээ хамтран Монголын бизнес эрхлэгчид тэр дундаа Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг илүү аюулгүй тогтвортой өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх чадавхийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно гэв.
Үзсэн: 1398
Tweet