УУЛЧИН Ж.БЯМБАСҮРЭН ЭВЕРЕСТИЙН ОРГИЛД ГАРЧЭЭ
Дэлхийн дээвэр гэгддэг 8848 метр Эверестийн оргилд 2018 он хүртэл нийт 8306 хүн хөл тавьсан байдаг.
Монгол Улсын иргэн, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Улаанбаатарын цагаар өчигдөр 13 цаг 47 минутад дэлхийн ноён оргил Эверестэд /8848m/ амжилттай авирсан мэдээ Непал улсаас ирлээ. Уулсын спортын мастер Ж.Бямбасүрэн энэхүү авиралтад 2017 оноос эхлэн бэлтгэжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Непал улсыг зорьсон бөгөөд энэ 7 хоногт Эверестийн үндсэн авиралтаа эхлүүлсэн байна. Тэрбээр 8 гадаадын уулчин, 7 хөтөч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй авиралтаа хийжээ. Дэлхийн дээвэр гэгддэг 8848 метр Эверестийн оргилд 2018 он хүртэл нийт 8306 хүн хөл тавьсан байдаг. Харин Монгол Улсын хувьд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан нарын уулчид хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй юм.
Үзсэн: 1519
Tweet